БНХАУ-ын Гуйжоу мужид хөрсний гулгалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-24 15:17:57
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужийн Лю Паншуэй хотод лхагва гарагт хөрсний гулгалт болсны улмаас наад зах нь зургаан хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.


Хөрсний гулгалт орон нутгийн цагаар мягмар гарагийн 21:20 минутад болсон бөгөөд уг байгалийн гамшигт 21 байшин өртжээ. Эрх баригчдын мэдээлснээр, аврах багийнхан нурангид дарагдаж, гацсан 11 хүнийг аварчээ.


Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах ажиллагаа үргэлжилсээр байна гэж албаныхан мэдэгдсэн байна.


相关新闻