Судлаачид Нэвтийн рашааныг шүлтлэг ихтэй гэж тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДТэртээ социализмын үеийн нэгдэл гэж байх үед Ховд аймгийн Дуут сумын Нэвтийн рашаан, амралт сувиллын газар ид хүчээ авч жил бүр нэгдлийн малчдыг ээлж дараалан амраадаг тав тухтай амралтын газар байв.
Одоо тус рашаан амралтын газар зуны саруудаас эхлэн үйл ажилагагаа эхлүүлж, амрагчид, аялагчдаа хүлээн авдаг. Ховд хотын төв зундаа аагим халуун үед амрагчид зориуд тус амралтын газрыг зорьж, өндөр уулсаар хүрээлэгдсэн сэрүүн, цэвэр агаарт амрахыг урьтал болгодог юм.
Нэвт хэмээх амралтын газар Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургастайн голын эх далайн түвшнээс дээш 2170 метр өргөгдсөн өндөр газарт оршдог.
Байгалийн үзэсгэлэнт газар байрлах тус рашаан амралтын газар Ховд аймгаас зүүн урагш 63 км-т, Дуут сумын төвөөс зүүн хойш 15 км зайтай. Нэвтийн рашаан нь эрдэсжилт ихтэй рашаанд хамаарагддаг. Судлаачид энэхүү рашааныг шүлтлэг рашаан болохыг тогтоогоод байна. Нэвтийн рашаан нь элэг, цөс, ходоод, нүд, толгойн өвчнийг анагаадаг гэж нутгийн иргэд эрт үеэс ариун дагшин байлгаж, хайрлаж хамгаалсаар ирсэн юм.
Ховд аймаг А.Бямбасүрэн