"Монгол Базальт", "Монгол Савхи"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-23 17:32:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 75.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 504.867 ширхэг хувьцааг арилжив.

 

Энэ өдөр 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" болон "Монгол Савхи" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" болон "Монгол Шуудан" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.12 хувиар өсч, 20661.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,572,608,050,371.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻