Тавалдайн УЦС баригдаж эхлэх үү?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 16:39:33

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Тавалдайд Ховд гол дээр УЦС тавигдана гэсээр хэдэн жилийн нүүрийг үзчихээд байна.

Баруун гурван аймгийг эрчим хүчээр бүрэн хангах 90 орчим мгвт-ын хүчин чадалтай байх энэ станц баригдвал дэргэд нь загас үржүүлэх зэрэг дагавар үйлдвэрлэл явуулах боломж бүхий уг станц ашиглалтад орвол улс орны эдийн засагт ихээхэн түлхэц үзүүлэх юм. Гаднаас авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах, энэ орчмын ой модыг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, Бахлаг, Чихтэйн ашигт малтмалын ордуудад ойрхон зэрэг олон талын ашигтай. Бугат, Алтанцөгц, Ногооннуур сумдын дунд уг станцыг Турк Улсын «ЗТМ» компани концессийн гээрээний дагуу 250 орчим сая долларын өөрийн хөрөнгөөр барихаар болж, Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн, орон нутгийнхан бүрэн дэмжиж байгаа тул түүний ажлыг яаралтай эхлэхийг олон түмэн хүсэн хүлээгээд байна.

Гуч гаруй жил яригдсаар, сонгуульд нэр дэвшигчдийн гол амлалтын нэг болж байсан Асгатын мөнгөний ордыг эргэлтэнд оруулах асуудал эдүгээ таг чимээгүй болсны адилаар Тавалдай  түүний мөрөөр явах юм биш биз хэмээн иргэд эргэлзээд байна. Гэхдээ уг ажил дөрөвдүгээр сард эхэлнэ гэж зарим албаны хүмүүс мэдэгдлээ.          

Ш.Айзаря

相关新闻