Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-19 12:20:20

ТОКИО. /NHK/. “Данас” халуун орны шуурганы улмаас Японы баруун нутгаар бямба гарагт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа талаар тус улсын Цаг уурын газраас мэдээлэв.


Баасан гарагийн өглөөний байдлаар “Данас” шуурга Өмнөд Хятадын тэнгисээс Японыг чиглэн 20 км/цагийн хурдтайгаар урагшилж байжээ. Цаг уурын газрын мэдээлснээр, бямба гарагт Окинава болон Кюшү арлын хойд хэсэгт салхины хурд 72 км/цагт хүрч, 7 метр өндөр давлагаа үүсэж болзошгүй аж.


Нагасаки мужийн Цүшима хотод баасан гарагийн өглөө нэг цагийн хугацаанд 52 миллиметр хур тунадас унажээ. Цаг уурын мэргэжилтнүүд хөрсний гулгалт үүсэж, голууд үерлэж, нам дор газруудад үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхааруулсан байна. 

相关新闻