"УБ-Бүк" болон "Инвескор”-ын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-17 20:00:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын Хөрөнгий биржид I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 30.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.525 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-Бүк" болон "Инвескор ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" болон "Монгол Шуудан" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч, 20588.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.588.570.506.908.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻