Баянтүмэн сумын 60 жилийн ой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-12 12:59:53

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Баянтүмэн сумынхан энэ өдрүүдэд 60 жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. 


Түүхийн хуудсыг сөхвөл анх Аравжаргалант нэртэйгээр Баянтүмэн Хан-Уулын хажууд байгуулагдаж, намын хорооны гишүүдийн 1956 оны 8 дугаар 01-ний өдрийн тушаалаар татан буугдаж, 1959 онд Баянтүмэн сум нэртэйгээр байгуулсан. Баянтүмэн сум тус аймгийн төв Чойбалсан хотоос 12 км-ийн зайд орших төдийгүй 1941 онд хүртэл Чойбалсан хотыг “Баянтүмэн” гэж нэрлэдэг байв. 


Аравжаргалант сумын 88 жил, Баянтүмэн сумын 60 жилийн түүхт ойн баярын нээлт, хурдан морьдын уралдаан өчигдөр эхэлсэн бол өнөөдөр хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Харин маргааш уяачдын баяр болох юм. 


Дорнод аймгийн хувьд сумдын баяр наадам энэ сарын 5, 6-ны өдөр болж өнгөрсөн бол аймгийн баяр наадам, Зүүн бүсийн “Их хурд”-ыг энэ сарын 27, 28-нд тэмдэглэх юм. 

相关新闻