Төвийн бүсийн идэрчүүдийн аваргыг Сэлэнгэ аймгийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:00:07

Зуунмод суманд сүүлийн гурван өдөр үргэлжилсэн "Идэрчүүдийн төвийн бүсийн аварга" шалгаруулах волейболын тэмцээн өндөрлөлөө.

Дундговь, Дархан,  Өмнөговь, Сэлэнгэ,  Төв аймгийн 11 багийн 130 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьход  хөвгүүдээс н.Мөнхбаяр дасгалжуулагчтай  Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Спортын мастер н.Ренцендорж дасгалжуулагчтай Өмнөговь, ОУХМ н.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь, охидоос н.Баярсайхан дасгалжуулагчтай Сэлэнгэ, н.Гаамаа, Спортын мастер н.Батбаяр дасгалжуулагчтай Дундговь аймгийн тамирчид эхний байруудыг эзэлж,  Улаанбаатар хотноо зохион байгуулах улсын аваргын тэмцээнд оролцох эрх авлаа.

Энэ тэмцээнийг Монголын волейболын холбоо, Төв аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохиожээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

相关新闻