Долоон өрх өргөө гэртэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ, "Дэлхийн Зөн" ОУБ-тай хамтран сумын 45 өрхийг сонгон, "Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр арга хэмжээнд тууштай, идэвх санаачилгатай, бусдыгаа манлайлан оролцсон долоон өрхийг Үндэсний их наадмыг тохиолдуулан өргөө цагаан гэртэй болгосныг орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Гэр гардуулах ёслолын үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн удирдлагууд, "Дэлхийн Зөн" ОУБ-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер А.Орхончимэг, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцов.