Даваат, Уртын гол, Яргуйт багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүн, аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Даваат, Уртын гол, Яргуйт багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Мөн 2019 оны төсвийн зарим
зардал болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтад нэршил
өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Баян-Өндөр сумын Даваат, Уртын гол, Яргуйт багийн
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг
“Нарт Дизайн” ХХК “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай” хууль, “Хот байгуулалтын тухай” хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулжээ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх
арга хэмжээг мөн баталлаа.