Газар хөдөлсний улмаас Калифорнид 2000 хүн гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-07-06 14:00:39

МОСКВА. /RIA Novosti/. Газар хүчтэй хөдөлсний улмаас Калифорни муж улсын Керн хошууны Рижкрест хотын 2000 оршин суугч гэрэл цахилгаангүй болсон тухай "Los Angeles Times"  сонин тус муж улсын өмнөд хэсэгт оршдог “Edison” компанийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Лос-Анжелес хотын гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, газар хөдөлсний улмаас хэд хэдэн хүн бэртэж, хэд хэдэн газар гал гарсан байна.


Газар хөдлөлт судлаачдын хамгийн сүүлд мэдээлснээр, UTC буюу Координатжуулсан дэлхийн цагаар 03 цаг 19 минутад Калифорнийн өмнөд нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн хүч нь  7.1 магнитуд байжээ.


Газар хөдлөлтийн улмаас байшангуудын зарим нь байрнаасаа хөдөлж, суурь нь хагарч, гол тулгуур хана нь эвдэрч сүйдсэн гэж урьд нь Сан-Бернардино тойргийн гал түймэртэй тэмцэх алба мэдээлсэн байна.


 


相关新闻