Калифорнид газар дахин хүчтэй хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Калифорни муж улсын өмнөд нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөлтийн судалгааны төвөөс / EMSC / мэдээллээ.
Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Лос-Анжелес хотоос 193 км зайтай газар 10 км-ын гүнд байсан байна. Харин АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүч 7.1 магнитуд байсан гэж мэдээлжээ.
Калифоpни муж улсад өнгөрсөн пүрэв гарагт 6.4 магнитудын хүчтэй газаp хөдөлж, онц байдал заpласан юм. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдээгүй байна.