Хотын ногоон байгууламж сүйтгэсэн 400 гаруй малыг хашиж эздэд нь хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-03 17:36:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Хотын ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хаших, эздэд нь хариуцлага тооцох журмыг Баян-Өндөр сум хэрэгжүүлж эхэлжээ.

Журмын дагуу өнгөрсөн долоо хоногт 400 гаруй малыг хашиж эздэд нь хүлээлгэж өгсөн байна. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Ганцогт “Эрдэнэт хотод ойртож буусан мал бүхий иргэдийн хариулгагүй мал хотын ногоон байгууламжид орж эвдэлж сүйтгэх, хотын өнгө төрхийг дордуулах асуудал үүсэж байгаа учраас Баян-Өндөр сумын мэргэжилтнүүд онцгой анхаарч ажиллаж байна. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэхэд ногоон байгууламж хариуцсан байгууллага, Хот тохижуулах газар болон Цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” хэмээлээ.

相关新闻