ОБЕГ-ын алба хаагчдыг БНСУ-д сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-07-03 13:32:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын дарга, галын комиссар И Жа Ёл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газартай 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн  түүхтэй.

 Үүнээс хойш өдгөө ОБЕГ БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын 14 алба хаагчийг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт есдүгээр сард 14 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар гэрээнд гарын үсэг зурав.

相关新闻