Цагдаагийн байгууллагын "102 Police" аппликейшн аюулгүй байдлыг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2025-05-30 10:16:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын тусламж хэрэгтэй үед иргэд 102 тусгай дугаар болон “102 police application”-д хандах боломжтой.


“102 Police” аппликейшн нь:

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх;

-Дуудлага, мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх;

-Дуудлага, мэдээлэлд ирж буй цагдаагийн авто машины байршлыг харах;

-Замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээллийг харах;

Иргэний гаргасан дуудлага, гомдол, мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн аппликейшн юм.


 “102 police application”-ыг App store, Play store-оос татаж суулгах боломжтой.

相关新闻