Ламын гэгээний 380 жилийн ой, даншиг наадам энэ сарын 26-28-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, бурхны шашны гурван зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, "Ламын гэгээний Их хурд - 2019" даншиг наадам энэ сарын 26-28-нд Баянхонгор хотноо болно. Даншиг наадмын хөтөлбөрийг толилуулъя.
2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
07.00-23.00 цагт Зочид төлөөлөгчдийг хүлээн авч бүртгэх /Угтах үдэх цогцолборт/
2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
10.00-16.00 цагт Үндэсний сурын харваа /сурын талбайд/
09.00-16.00 цагт Шагайн тойром /Шагайн хотхонд/
10.00-16.00 цагт Шатрын тэмцээн /Спорт хороонд/
09.00-15.00 цагт Азарга, хязаалан, соёолон насны морьдын уралдаан /Дуурсахын хөндийд/
10.00-14.00 цагт Урлаг, соёлын үйл ажиллагаа /Тусгай хөтөлбөрөөр, Дуурсахын хөндийд/
17.00-19.00 цагт Баярын хурал
19.00-21.00 цагт Хүндэтгэлийн цэнгүүн
21.00-24.00 цагт Өргөн зугаалга, Сумдын урлагийн тоглолт /Төв талбай, Мазаалай, Гурван бүс цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд/
2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
09.30-11.30 цагт Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа /төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгай хөтөлбөрөөр/
11.30- 18.00 цагт Хүчит бөхийн барилдааны 1-5-ын даваа /төв цэнгэлдэх хүрээлэнд
12.00-15.00 цагт Майдар эргэх ёслол /Аймгийн төвийн 4 зүгт/
13.00-19.00 цагт Сарлагийн баяр /Тусгай хөтөлбөрөөр, Жаргалан паркийн урд талбайд/
13.00-17.00 цагт Өсвөрийн бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэнд, 10-13, 14-16 насны ангиллаар/
12. 00-20.00 цагт Шагайн тойром /Шагайн хотхонд/
12.00-18.00 цагт Шатрын тэмцээн /Спорт хороонд/
12.00-18.00 цагт Үндэсний сурын харваа /сурын талбайд/
13.00-20.00 цагт “Хүрэн морь” яруу найргийн наадам / Тэмүүжин театрт/
21.00-24.00 цагт Өргөн зугаалга, Сумдын урлагийн тоглолт /Төв талбай, Мазаалай, Гурван бүс цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд/
2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
07.00-14.00 цагт Их нас, шүдлэн, дааган насны морьдын уралдаан /Дуурсахын хөндийд/
10.00-11.00 Жороо морины уралдаан /Дуурсахын хөндийд/
11.00-12.00 “Морьтон соёлоо дээдлэгч гэр бүл” шалгаруулах тэмцээн /Тусгай удирдамжын дагуу, Дуурсахын хөндийд/
15.00-18.00 цагт Хүчит бөхийн барилдааны 6, 7-гийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
10.00-15.00 цагт Шагайн тойром /Шагайн хотхонд/
11.30-15.00 цагт Шатрын тэмцээн /Спорт хороонд/
10.00-15.00 цагт Үндэсний сурын тэмцээн /сурын талбайд/
15.00-16.00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны их шөвгийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэнд, 10-13, 14-16 насны ангиллаар/
15.00-17.00 цагт Түрүүлж айрагдсан морьдыг цоллож бай шагналыг гардуулах, Үндэсний сурын харваа, Шагайн харваа, бусад уралдаан тэмцээний бай шагналыг гардуулах ёслол /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
18.30-20.30 цагт Хүндэтгэлийн хүлээн авалт /Спорт хороонд/
21.00-24.00 Хаалтын цэнгүүн /Баганат талбайд/