Булган аймгийн ИТХ аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-01 12:17:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа.

Аймгийн 2018 оны төсвийн нийт орлого ба тусламжийн гүйцэтгэлийг 58,4 тэрбум, үүнээс орон нутгийн төсвийн урсгал орлогыг 25,5 тэрбум, төсвийн нийт зарлагыг 57,1  төгрөгөөр баталсан байна.

Төсвийн орлогыг үндэслэлтэй, бодитой төлөвлөж батлуулах, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, өр, авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч, шинээр өр, авлага үүсгэхгүй байхыг аймгийн Засаг дарга З.Батзоригт даалгалаа.

Өнгөрсөн онд төсвийн орлогыг 2,3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 хувь давуулан биелүүлж, 2017 оныхтой харьцуулахад 3,8 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарчээ.

相关新闻