Япон халим агнуурын ажлаа өнөөдөр эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-01 09:34:34

ТОКИО. /Kyodo/. Япон улс өнөөдрөөс эхлэн ирэх 12 дугаар сарын эцэс хүртэл 227 халим агнана гэж тус улсын Загас агнуурын газраас мэдээлжээ.


Япон арилжааны халим агнуураас 31 жилийн турш түдгэлзээд байсан бa тус улсын халим агнуурын усан онгоцнууд даваа гарагийн өглөөнөөс далайд гарах ажээ. Япон Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ жилд 227 халим агнах эрхтэйгээр зургадугаар сарын 30-нд албан ёсоор гарчээ.


Япон улс “IWC”-т 60 гаруй жилийн өмнө элсэж байсан бөгөөд тус байгууллагын гишүүний хувьд 1988 онд арилжааны халим агнуураа зогсоож байжээ. Халим агнуураа үргэлжлүүлэх Японы хүсэлтийн талаар IWC” өнгөрсөн есдүгээр сард санал хураасан байна. 

相关新闻