Шагайн харвааны нээлттэй тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-29 20:17:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрөлх-Алтай" ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалангийн санаачилгаар  Говь-Алтай аймгийн гоц мэргэн Б.Хаш-Эрдэнэ, хүү гоц мэргэн Х.Нямболд нарын нэрэмжит Шагайн харвааны  нээлттэй тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Алтай хотноо зохионо.

Энэхүү тэмцээн нь Монголын үндэсний шагайн харвааг төрөлх нутагтаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэх, шагай харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой ажээ. Тэмцээнийг Монголын шагайн холбооны 2018 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явуулах бөгөөд нэг баг 6-8 хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ. Түүнчлэн оролцогчид бүгд үндэсний хувцсаа өмсөж оролцоно гэдгээрээ онцлогтой болох гэнэ.

相关新闻