Баян-Өлгийн 36 сурагч ЭЕШ-аас өндөр оноо авч мөнгөн урамшууллын болзлыг хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны V хуралдаанаар
"Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталж, ЭЕШ-аас өндөр
оноо авсан сурагч, түүний бэлтгэсэн багш, сургуульд мөнгөн урамшуулал олгохоор
журамласан байдаг. Дээрх журмын болзлыг энэ жил 36 сурагч хангажээ.
Тодруулж хэлбэл,
2019 оны ЭЕШ-д орохоор тус аймгаас 812 хүүхэд бүртгүүлснээс 181 шалгуулагч
шалгалтад ирээгүй, цагаасаа хоцорсон таван шалгуулагч орж чадаагүй байна.
Шалгалт өгсөн 626 сурагчаас 23 нь 700-725, таван сурагч 726-749, найман сурагч
750-800 оноо авчээ. Харин 800 оноо авсан хоёр хүүхэд байна.
Урамшууллын болзол
хангасан сурагчдын тоо өнгөрсөн оныхоос 59-ээр бага юм.
Дашрамд сануулахад, дээрх
журмын дагуу ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагчийг 450-500 мянга,
726-749 оноо авсан сурагчдыг 55000-65000, 700-725 оноо авбал 25000 төгрөгөөр
тус тус урамшуулах ажээ.