Говь-Алтай аймгийн удирдлагууд “Иргэдээ сонсох аян”-ыг эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-26 10:40:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн удирдлагууд “Иргэдээ сонсох аян”-ыг зургаадугаар сарын 25-ны өдөр Шарга сумаас эхлүүллээ.

Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж нар ард иргэддээ энэ онд орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, цаашид хийх ажилдаа тэдний саналыг тусгах зорилгоор 18 сум, хоёр тосгонд хүрч ажиллах гэнэ. Тэд уг аяны хүрээнд зургаадугаар сарын 25-ны өдөр Шарга, Тѳгрѳг суманд ажилласан бол 26-нд Алтай, Бугат суманд ажиллах ажээ.


相关新闻