Германд агаарын температур 40 хэм хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-24 12:42:10

БЕРЛИН. /The Local/. Германы Рейн мөрний дагуу оршдог дулаан уур амьсгалтай бүс нутгуудаар агаарын температур 40 хэм хүрч, бусад нутгуудаар ердийн үеийнхээс илүү халуун байх төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын газраас /DWD/ анхааруулжээ.


Даваа гарагт Германы ихэнх нутгаар 34 хэм хүрэх бол эргийн бүс нутгуудаар арай сэрүүн байна. Түүнчлэн лхагва гараг хүртэл агаарын температур улам нэмэгдэнэ гэж "DWD"-ийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ долоо хоногт Германы төв, өмнөд хэсгээр агаарын температур 30-38 хэм хүрч, улмаар ихэнх нутгаар хуурайшилт ихсэх төлөвтэй байна. 


Германд агаарын температур дээд тал нь 40.3 хэм хүрч байсан нь 2015 оны долдугаар сард Китцинген тосгонд бүртгэгдэж байв. Мөн 1851 оноос хойших цаг уурын мэдээлэлд зургадугаар сард 40 хэм хүрч халж байгаагүй бөгөөд 1947 онд 38.2 хэм хүрч байжээ. 

相关新闻