Ойрын өдрүүдэд хэт хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-20 15:24:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд  нутгийн зүүн хагаст 30 хэм давж халах тул өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, наршихаас урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны хүрээлэн малчид, иргэдэд анхааруулж байна.


Өнөө маргаашдаа  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ.

2019 оны 6 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Энэ сарын 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

相关新闻