Дотоод мэдээлэл солилцооны платформыг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-03 09:30:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар "Дотоод мэдээлэл солилцооны платформ”-ыг энэ  сарын 1-нээс ашиглаж эхэллээ.


Энэхүү системийг ашиглаж эхэлснээр төв орон нутгийн байгууллагуудын өртөө, харуулуудын хоорондын харилцаа холбоо сайжрах, харилцан туршлага судлах зэрэг олон давуу талтай юм. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төв, орон нутгийн байгууллагуудын цаг үеийн мэдээлэл, гадаад дотоод хамтын ажиллагаа, хурал, сургалт зэрэг мэдээ, мэдээллийг салбарын хамт олонд хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилготой. 


Системд ашигласан технологийн нэгдэл нь программ хангамжийг орчин үеийн шийдлээр хурдан, найдвартай, өргөтгөх боломжийг бүрдүүлсэн аж.

 

相关新闻