“Найрамдлын Эрдэнэс” зусланд энэ жил 4000 хүүхэд амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-20 11:30:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Найрамдлын-Эрдэнэс” хүүхдийн зуслан эхний ээлжээ хүлээн авлаа.  Өнөөдрийн байдлаар 358 хүүхэд зуслангийн нэгдүгээр ээлжинд амарч байна.

Зуны улиралд зуслан найман ээлжээр хичээллэж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх тус зуслан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн 53 иргэнийг сургагч багшаар ажиллуулж байна. Энэ жил тус зуслан нэгээс гуравдугаар ээлжиндээ олон улсын хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Австрали улсаас амрагчид хүлээн авах гэнэ.  

Харин 4, 5 дугаар ээлжинд спортын зөв хүмүүжил олгох зорилгоор сагс болон хөл бөмбөгийн тусгай сургалт явуулах ажээ. Тус зусланг 1981 онд байгуулсан бөгөөд үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг амраах зорилготой юм. Энэ жил тус зусланд 4000 орчим хүүхэд амарна. Хүүхдүүд долоо хоногийн турш амрахдаа 180 мянган төгрөг төлнө.

 

 

 

相关新闻