“Сансар” тэжээлийн аж ахуйн ойг 7 дугаар сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-20 11:51:24

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Рашаант сумын баяр наадам, “Сансар” тэжээлийн аж ахуйн 35 жилийн ойн баяр ирэх сарын 21, 22-ны өдөр болно.

        Энэ баярыг “Батмөнх сан” санаачлан зохион байгуулж, атар газар эзэмшсэний 60 жилийн ойг хамтатган тэмдэглэж, тэжээлийн аж ахуй байгуулалцаж явсан ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэх юм.

          “Сансар” тэжээлийн аж ахуйг анх байгуулж байх үедээ 20,0 мянга гаруй га эргэлтийн талбайтай газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр аймагтаа дээгүүр ордог байсан юм. Зах зээлийн үед энэ салбар үйлдвэрлэл багассан ч сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч сумын хэмжээгээр 8,0 мянга гаруй га талбайд тариалалт хийж байна.

相关新闻