АНУ: Өмнөд Хятадын тэнгист агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулахыг зөвшөөрөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. Хэрвээ БНХАУ Өмнөд Хятадын тэнгист агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулбал АНУ түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Роберт Уорк мэдэгдэв.
"БНХАУ Дорнод Хятадын тэнгист агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулснаа 2013 онд тунхагласныг бид хүлээн зөвшөөрөөгүй. Үүний нэгэн адил Өмнөд Хятадын тэнгист ийм бүс байгуулбал бид мөн хүлээн зөвшөөрөхгүй" гэж тэрбээр мэдэгджээ.
Агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж АНУ-ын албаны хүмүүс БНХАУ-ын талд тодорхой мэдэгдсэн тухай тэрбээр дурдав.
БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад радар суурилуулж, нисэх, буух зурвас байгуулсан билээ. Мөн газар-агаар ангиллын пуужин суурилуулсан байна.
Д.Нямтулга