Иран: Батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Үндэснийхээ аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор батлан хамгаалахын чадавхаа сайжруулна гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад-Жавад Зариф мэдэгдэв.
Бид батлан хамгаалахынхаа чадавхыг сайжруулсаар байх бөгөөд хамгаалалтын техник, төхөөрөмжүүд химийн зэвсэгтэй ямар ч холбоогүй гэдгээ бид үргэлж хэлдэг гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.
“Ираны хамгаалалтын техник, төхөөрөмжүүдийг бүс нутгийн бусад орныхтой харьцуулахад өчүүхэн. Манай пуужингийн системүүд зөвхөн хамгаалалтын зориулалттай бөгөөд бид ямар ч орон руу давшиж, заналхийлээгүй, цаашид ч тэгэхгүй. Саддамын дайны үед бидэнд пуужин байсан бол тэдний зориг нь мохох эсвэл адаглаад манай энгийн иргэд рүү эмх замбараагүй халдахгүй байсан. Иран 250 жилийн хугацаанд ямар ч орон руу халдаагүй. Гэвч Саддам бидэн рүү халдаж, найман жилийн турш иранчуудыг хордуулж байхад хэн ч бидэнд туслаагүй” гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр, “бид хамгаалалтаас бусад тохиолдолд хүч хэрэглэхгүй” гэж Ираны Хувьсгалт гвардын командлагч мэдэгдсэн бөгөөд үүнтэй адил мэдэгдэл хийхийг Ираныг буруушааж байгаа хүмүүст уриалмаар байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга