МАН-ын бүлгийнхэн хуралд ирээгүйгээс ирц бүрдсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-31 13:15:19

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 29-нөөс зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ээлжит бус чуулган нээлтээ хийх байтугай чуулах эсэх нь тодорхойгүй байдалд шилжээд байна.

Өглөө 11 цагийн орчимд нийт ирц 28 хувьтай байв.

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр үдээс хойш гишүүдийг хуралдаандаа ирж суухыг уриалсан ч үр дүнд хүрсэнгүй.

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр мөн л хуралдаанд хүрэлцсэн ирээгүйгээс ирц бүрдээгүй аж.

Б.Туул

相关新闻