Чили нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
САНТЬЯГО. /Climate Change News/. Чили улс 2050 он гэхэд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлаа тэг болгоно хэмээн амласныг
байгаль хамгаалагчид сайшаан хүлээн авжээ.
Ирэх 12 дугаар сард болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээг эх орондоо зохион байгуулах Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера 2024 он гэхэд нүүрсээр галладаг 28 цахилгаан станцынхаа 8-ыг хаана гэж мягмар гарагт мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ төрлийн цахилгаан станцуудын үйл ажиллагааг 2040 он гэхэд бүрэн зогсоох ажээ. Парисын хэлэлцээрийн дагуу Чили улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 30 хувиар бууруулна хэмээн амлажээ.
Чили улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.25 хувьтай тэнцэх хэмжээний
хийг ялгаруулдаг боловч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны тоонд
багтдаг байна.