Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зам тээврийн хөгжлийн сайдын 199 дүгээр тушаалаар баруун чиглэлийн автозамд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 17 буюу маргааш оройн 18:00 цаг хүртэл хаагаад байна.
Одоогийн байдлаар
Атар орчмын автозам сэтэрсэн, Лүнгийн автозам 300 орчим метр хэсэгт урссан, замын нөхцөл байдал
хүндрэлтэй байгаа аж. Замын нөхцөл байдлаас шалтгаалсан дээрх захирамжаар өчигдөр
орой 18:00, өнөөдөр өглөө 08:00, өдрийн 14:00 цагийн Баянхонгор-Улаанбаатар
чиглэлийн автобусны хөдөлгөөнийг хориод байгаа юм байна. Мөн тус аймагт Ховд
аймгийн гурван автобус саатаад байгаа аж.
Захирамж нийтийн
тээврийн унаануудад хамаатай бөгөөд автобусанд суухаар тасалбар бичүүлсэн байсан
иргэд тасалбараа буцаан, хувийн унаа, жижиг тэргэнд дайгдан сууж Улаанбаатар руу
зорчих байдал нэлээд байгаа аж. Энэ нь хууль бус тээвэрлэлтэд хамаардаг бөгөөд
зорчигчийн эрүүл мэнд, амь нас, хөрөнгө
мөнгөнд ямар ч асуудал үүсгэж болох сөрөг талтайг албаныхан хэлж байна. Баянхонгороос
гарсан хувийн машинууд Лүн суман дээр очоод замын хориотой тулах учир тэр хооронд гарах байрлах байр, унд хоолны асуудлаас эхлээд
асуудал багагүй тулгарахыг мөн сануулав.