“Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд түрээсээр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ашиглалтад орж байгаа “Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд 2 жилийн хугацаатай түрээсээр олгохоор болжээ.
Тус аймгийн зүгээс түрээсийн орон сууц болгох санал тавьсаны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж түрээсийн орон сууцны хөтөлбөрт орон нутгийн иргэдийг хамруулж баяр наадмаас өмнө ашиглалтад оруулах гэнэ.
“Өнөөдрийн
байдлаар 350 гаруй иргэн тус байранд орох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд иргэдийг
өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч гэж
квотлоод нийт иргэдийг оролцуулан сугалаа явуулж нээлттэйгээр тодруулна”
гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мэдээллээ. Аймгийн хэмжээнд 2020
он гэхэд 1000 айлыг орон сууцжуулахыг зорьж байгаа ажээ.