2019 оны шилдэг хэсгийн төлөөлөгчдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-12 18:13:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд “Шилдэг хэсгийн Төлөөлөгч-2019” тэмцээнийг энэ сарын 9-11-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд 15 сумын хэсгийн төлөөлөгч оролцож, мэргэжлийн ур чадвар, ерөнхий мэдлэг, хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ шалгуулсан ба галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэл гээд 12 үзүүлэлтээр өрсөлдсөн юм.

Тэмцээний тэргүүн байрыг Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Буянбаяр эзэлж, цом, алтан медаль, үндсэн цалингийн 20 хувиар шагнууллаа. Дэд байрт Сант сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв, гутгаар байрт Тарагт сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж нар шалгарлаа.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор тус тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг аж.

 

 

相关新闻