Сөүл хотын их сургуулийн салбар сургуулийг байгуулахад хамтран ажиллах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-12 17:53:37
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар БНСУ-ын Сөүл хотод ажиллаад ирлээ.

Албан ажлын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор Сөүл хотын их сургууль, түүний харьяа сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцжээ. Уулзалтын үеэр Сөүл хотын их сургуулийн захирал Сон Сун Таг Монгол Улсад Сөүл хотын их сургуулийн салбарыг байгуулах зорилготой байгаагаа хэлж, уг төсөлд хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. Түүнчлэн 2+2 хөтөлбөр буюу эх орондоо хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцан хос дипломтой төгсөх боломж бий гэдгийг онцолсон аж. 

相关新闻