БНСУ БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-11 12:40:59

СӨҮЛ. /TASS/. БНСУ энэ долоо хоногт БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэхэд зориулж 8 сая ам.долларыг НҮБ-ын дансанд шилжүүлнэ хэмээн Үндэстнээ нэгтгэх яамны мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлэв.  


Өмнө нь БНАСАУ-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, 2019 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд тус улсад ердөө 56.3 мм хур тунадас унасан нь сүүлийн 100 жилд болоогүй ган гачиг нүүрлэх шалтгаан болжээ. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөрийн /ДХХ/ мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар Умард Солонгосын 10 сая гаруй иргэн хүнсний хомсдолд ороод байна.


Үүний шалтгаан нь 2018 онд тус улсад сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээний ургац хураан авсантай холбоотой юм. ДХХ-ийн тооцоолсноор, энэ онд ургац муу байх аваас олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэхээр байна.   

相关新闻