Монгол Улс бодлогын болон институцийн үнэлгээгээр 3.4 оноо авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Хөгжлийн бодлогын холбоо (IDA)-ноос хийдэг бодлогын болон институцийн үнэлгээгээр манай улс 3.4 оноо авчээ.
Дэлхийн банк группийн Хөгжлийн бодлогын холбоо нь улс орнуудын бодлогын болон институцийн
үнэлгээг жил бүр хийдэг. Тус үнэлгээгээр Хөгжлийн бодлогын холбооны гишүүн
орнуудын ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого,
институцийн тогтолцоог үнэлж, хөгжлийн тусламжийг үр дүнтэй ашиглаж чадах эсэх
талаарх мэдээллийг өгдөг байна.
2018 оны бодлогын болон институцийн үнэлгээгээр Монгол
Улс 3.4 гэсэн үнэлгээ авч, нийт үнэлгээ хийгдсэн улсуудын дундаж (3.2)-аас өндөр дүнтэй гарлаа. Манай улс тус үнэлгээгээр, 2017 онд 3.3, 2016 онд 3.2 оноо авч байв.
Үнэлгээ ийнхүү дээшлэхэд хүйсийн тэгш байдал,
хүний нөөцийн чадавхжуулалт зэрэг нийгмийн хүртээмжтэй байдалд чиглэсэн
бодлого нөлөөлжээ. Мөн мөнгөний болон ханшийн бодлогын хэрэгжилт, төсвийн болон
санхүүгийн удирдлагын чанар сайжирсан
нь чухал
түлхэц үзүүлснийг тайланд онцолсон талаар Монголбанкнаас мэдээллээ.