"Амьдралын хөтөч”-өөр иргэд, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газрын хамт олон “Амьдралын
хөтөч” нэртэй нэгэн шинэ өрөөг тохижуулан ажиллуулж эхэллээ.
Энэ өрөөгөөр дамжуулан Ажил
олгогч, ажил хайгч иргэнд зориулсан зөвлөгөө, мэдээлэл өгөх гэнэ. Түүнчлэн зарим тохиолдолд иргэд,
аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилж ярилцах хэрэгцээ шаардлага багагүй гардагтай уялдуулан бодит нөхцөл байдалд
тулгуурлан ийн иргэд,
байгууллагатай илүү
ойртож ажиллах зорилгоор энэхүү
өрөөг шинээр нээжээ.
“Амьдралын хөтөч”
өрөөг Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд
дэмжлэг үзүүлэх SECIM төсөл”-ийн дэмжлэгтэйгээр тохижуулсан байна. SECIM төслийн баг аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүдэд хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү
сургалт нь ажил хайгч, ажилгүй иргэний дүр зургийг гаргах, ур чадварыг нь
бүлэглэх, үүнд тулгуурлан тохирох арга хэмжээг хэрэгжүүлэх арга зүйг
нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ.