Цагааннуур сумынхан атрын их ойн нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Атар газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг
бий болгох замаар
улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах
зорилго бүхий өргөн олныг хамарсан үйл
явц тэртээ 1959 онд эхэлжээ. Энэхүү үйл явц цаг
хугацааны мөчлөгөөр 60 жилийг туулсан байна. Эл түүхт ойг тэмдэглэх ажлын нээлтийг энэ сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн
Цагааннуур сумынхан “Товхонхан”
уулынхаа энгэрт зохион байгуулжээ.
Нээлтийн өмнө Атрын 60 жилийн
ойн хүндэтгэлийн туг, дэвтэр залах ёслолын ажиллагаа болсон байна. Хүндэтгэлийн тугийг Улсын аварга тариаланч Г.Алтанхуяг, гурван үеийн тариаланч, улсын аварга Т.Гантөмөр нар
залсан аж. Баярын үйл ажиллагаанд сумын Засаг дарга Н.Зоригоо, Хөдөлмөрийн баатар
Ц.Сүрэн, Ж.Авирмэд, “Товхонхан” ХХК-ийн захирал
Г.Энхболд, гурван үеийн
тариаланч, улсын аварга Т.Гантөмөр нар оролцсон
байна. Баярын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Товхонхан” уулын
тахилга болж, хурдан морь
уралдуулан, хүчит бөхчүүд зодогложээ.
Ингээд
шүдлэн насны морьдын уралдаанд нийт есөн хүлэг уралдсанаас Зүүнбүрэн сумын уяач Д.Уламбаярын хүрэн түрүүлж, Цагааннуур сумын уяач Э.Бат-Эрдэнийн хүрэн аман хүзүүдэж, Түшиг сумын уяач Хүрэлбаатарын хээр, Цагааннуур
сумын уяач Д.Батбаатарын хүрэн, Цагааннуур сумын уяач Г.Отгончулууны хонгор
тус тус айрагдсан байна. Харин
хурдан
Соёолон насны морьдын уралдаанд 13 хүлэг хурдалснаас Цагааннуур сумын уяач м.Ууганбаатарын
хүрэн халзан түрүүлж, Зүүнбүрэн сумын уяач Д.Уламбаярын
цавьдар, Цагааннуур сумын уяач Д.Сүрэнхүүгийн
халтар, Цагааннуур сумын уяач Б.Хишигбаярын толин хонгор, Сүхбаатар сумын уяач М.Соёл-Эрдэнийн хүрэн халзан тус тус торгон
жолоогоо өргүүлсэн байна.
“Товхонхан” уулын тахилгад зориулсан хүчит бөхийн
барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Таванхан” бөхийн
дэвжээ “Хос түрүү” ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат “Таванхан”
дэвжээ, “Шижирт гүн” ХХК-ийн бөх, аймгийн начин Б.Баатарболд үзүүрлэжээ.