УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-30 09:45:14

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 25-нд 40 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг 3 дугаар сарын 29-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өчигдөр ирц бүрдээгүйн улмаас ээлжит бус чуулган товлосон цагтаа нээлтээ хийж чадаагүй. 

Иймд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Ардчилсан намын бүлэг хуралдаж, бусад улсын ашигласан цацраг идэвхт  хаягдлыг өөрийн нутаг дэвсгэр дээр импортоор оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Үүнтэй уялдуулж, өчигдөр Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дахин хуралдаж, өнөөдөр чуулганы нээлтийг хийхээр болжээ.

Б.Туул

 

相关新闻