Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” дадлага, сургууль зохион байгуулав
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай, Дарив, Шарга суманд гамшгаас хамгаалах “Иж бүрэн” дадлага, сургуулийг тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” дадлага, сургуульд Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 231 хүн хүчийг хамруулан дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж чиглэл өгсөн байна.
Уг төслийг Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн 12 суманд 2016-2019 онд хэрэгжиж буй бөгөөд тус аймгийн Алтай, Дарив, Шарга суманд хэрэгжиж байгаа ажээ.







