Баян-Өлгийн нутгаар энэ сард олон жилийн дунджаас гандуу байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/: Баян-Өлгий аймгийн Ус, цаг
уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ
сард олон жилийн дунджаас бороо бага орох төлөв ажиглагджээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар
арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Энэ
үеэр салхи 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө түр зуур 19-24 м/с-д хүрч ширүүсэж
болзошгүй аж.
Агаарын температурын сарын дундаж нь 16-21 градус буюу олон жилийн дунджаас
1-2 градусаар дулаан байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө
11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан, нэг, хоёр ба гуравдугаар арав
хоногийн эхэн, дунд үеэр сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус
дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан
байх ажээ.