34,6 мянган га талбайд үр тариа тариалаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-04 11:05:09

Булган /МОНЦАМЭБулган аймгийн хэмжээнд энэ жилийн тариалах 42,9 мянга га талбайн 80,5 хувь буюу 34,6 мянган га-д үр тариа тариалаад байна.  

Үүнээс улаан буудайн 34,1 мянга га талбайд үрэлгээ хийжээ.

Үр тариа тариалах төлөвлөгөөг Хангал, Тэшиг, Хутаг-Өндөр суманд 100-131,9 хувь биелүүлсэн байна. Эдгээр суманд 4,7-11,2 мянга га талбайд улаан буудай болон бусад үр тариа тариалжээ.

相关新闻