Монгол Улсын Тод манлай уяач Б.Далайд хүндэтгэл үзүүлэх наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-06-03 17:09:00

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Монгол Чех металл” ХХК-ийн захирал Бичээрэйн Далайд хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрж өссөн нутаг Увс аймагт энэ сарын 2-нд боллоо. Энэ үеэр таван насны хурдан морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан боллоо. 

Тус наадамд урилгаар Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, шинжлэх ухааны доктор Х.Баянмөнх, Зүүнговь сумын уугуул, Увс нуур бөхийн галын тэргүүн асан, Гавъяат хуульч Д.Дорлигжав, Зүүнхангай сумын харъяат, Монгол Улсын гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц, Тэс сумын уугуул, Монгол Улсын гавьяат багш М.Дэжэмбээ, МҮОНТ-ийн хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж наадмыг үзэн сонирхон, Монгол Улсын Тод манлай уяач Б.Далайд хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүчит бөхийн барилдаанд улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан О.Түмэн, Ш.Нямбат нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосноос Тэс сумын харъяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Мөнхжаргал түрүүлж, Баруунтуруун сумын харъяат, "Арвижих-Увс" ХХК-ийн бөх, аймгийн арслан О.Түмэн үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн заан О.Баярцогт, Г.Батбаяр нар шалгарсан юм.

相关新闻