Өвөрхангайгаас 341 эх “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-03 16:04:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардан авлаа.

Энэ жил Өвөрхангай аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт материал уламжилсны дагуу “Алдарт эх-I” одонгоор 15, “Алдарт эх- II” одонгоор 326 эх энгэрээ мялаалаа.

“Алдарт эх” одонг анх АИХТ-ийн шийдвэрээр 1958 оноос эхлэн олон хүүхэдтэй эхчүүдэд олгож ирсэн байна. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан байдаг билээ.

相关新闻