Мексикт татвар ногдуулах нь гэрээнд нөлөөлөхгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-03 14:46:09

 НЬЮ-ЙОРК. /TASS/. Мексикийн бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулах нь Хойд Америкийн худалдааны шинэ гэрээнд нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэж байгаагаа Цагаан ордны Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни Fox News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.


"Татвар нь АНУ-Мексик-Канадын хэлэлцээр нэртэй худалдааны хэлэлцээртэй холбоогүй" хэмээн тэрбээр хэлсэн байна. Энэ бол худалдааны бус цагаачлалын асуудал хэмээн тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу АНУ-ын Засаг захиргаа эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. 


Цагаачлалын хямралтай холбогдуулан Мексикийн бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Энэ алхам нь хууль бус цагаачлалыг таслан зогсох төдийгүй хар тамхичдыг хууль бусаар хил нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох юм хэмээн тэрбээр өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна. 

相关新闻