“Нийлэг хальсан уутгүй хот” аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-03 10:51:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, нийлэг хальсан уутны хор нөлөөг олон нийтэд сурталчлах, мэдээлэх, аж ахуйн нэгж байгууллагыг уриалгад нэгдүүлэх зорилгоор "Нийлэг хальсан уутгүй хот" аяныг зургадугаар сарын 17-ныг хүртэл зарлалаа.

Сумын худалдаа үйлчилгээ эрхэлдэг албан байгууллагууд дээрх уриалгад нэгдэж нийлэг хальсан уутнаас татгалзах, орон нутгийн даавуун болон цаасан уутаар үйлчилгээ үзүүлдэг болсон байх, нийлэг хальсан уутны хор нөлөөг иргэдэд сурталчилсан байх шаардлагыг тавьж буй. Аянд идэвхтэй оролцсон иргэд байгууллагыг алдаршуулж батламж хадгалуулна.

Дашрамд дурдахад аймгийн ХХҮГ, Сайншанд сумын ЗДТГ зэрэг байгууллагууд  гялгар уутгүй хамт олон болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж

相关新闻