Зургаан ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 компанийнх буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-31 19:43:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр  I, II, III ангиллын 19 ХК-ийн 43.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 195 мянга гаруй хувьцаа арилжив.

Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал,  "Хөвсгөл Алтан дуулга" болон  "Талх чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Даваанбулаг" болон "БиДиСек" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.25 хувиар өсч, 19997.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.382.754.243.919.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻