Мал өвчний улмаас ихээр хорогдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн хагас сард малын хорогдол 80 хувиар буюу найман
мянган толгойгоор нэмэгдэж 18,9 мянга болжээ. Үүнээс 3,9 мянган толгой мал
өвчний улмаас хорогдсоны дийлэнх нь хонь байна.
Урин
дулаан цагт мал их хорогдож байгаагийн шалтгааныг тодруулахад:
-Малын
дотрын халдварт хордлого өвчний улмаас мал хорогдож байгаа. Уг өвчний эсрэг
вакцин байхгүйгээс мал хорогдох нэг шалтгаан болж байна. Вакцины санхүүжилтийг
аймгийн төсөвт тусгаагүй учир эм тарилга
байхгүй, малын дотрын халдварт өвчний эсрэг арга хэмжээ авч чадахгүй байна гэж
аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.Галбадрах ярилаа.