Баянхонгорын эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-01 08:16:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдөр чуулганаа хийж байна. Чуулганд сум бүрээс сонгогдсон салбар салбарын төлөөлөл болсон 300 гаруй эмэгтэйчүүд оролцож, хүчирхийллийг бууруулах тал дээр санал бодлоо нэгтгэж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ, хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж оролцоогоо чухалчилж байгаа эмэгтэйчүүдийнхээ байр суурийг сонсож, тэдний үйл ажиллагааг дэмжиж бүхий л боломжтой талаар хамтран ажиллахаа илэрхийлж байв.

Гэр бүл, охид, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт үйлдэл жил ирэх тусам аюулын харанга дэгдээж байгаад ээжүүд, эмэгтэйчүүд эмзэглэж байгаагаа хэлж байлаа. Энэ талаар өөр өөрсдийн хүрээнд анхаарал хандуулж, хүчирхийллийг харж сонсоод өнгөрөх биш таслан зогсооход үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх тал дээр санаа бодлоо уралдуулж байна.

相关新闻