“Монос” групп орон нутагт шинэ төслөө хэрэгжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ “Монос” групп Булган аймагт шинэ төслөө хэрэгжүүлж, үйлчилгээний салбараа
нээлээ.
“Монос” группийн дэд захирал С.Баянмөнх:
- Булган аймагт анхны “Монос фарм маркет”-аа
албан ёсоор нээлээ.
Хөдөө
орон нутагт
жишиг болохуйц өөрөө өөртөө үйлчилдэг, барааны нэр төрөл олон, дан ганц эм биш эрүүл мэндийн нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчлэх эмийн сан юм. Энэ ажил нь тухайн орон нутгийн хүмүүс олон
улсын жишигт нийцсэн эмийн үйлчилгээг хүртэж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаар илүү
их мэдээлэл аваад, өөрт шаардлагатай байгаа эмээ сонгох боломжтой бүх үйлчилгээг илүү ойр
байдлаар хүргэж байгаагаараа
онцлог юм гэлээ.
Иргэдэд хамгийн
эрэлттэй, хүндрэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор гурван жилийн өмнөөс “Монос
фарм-маркет” гэдэг төсөл хэрэгжүүлж, эхний салбар нь орон нутагт үйл ажиллагаа
явуулж эхэлсэн нь энэ юм байна. Цаашдаа бусад аймагт олон улсын жишигт хүрсэн
ийм төрлийн үйлчилгээг нээх зорилготой байна.
Тус группийн
үйлдвэрлэл нь одоогийн байдлаар 90 гаруй төрлийн эм үйлдвэрлэдэгээс 50-иад нь брэнд бүтээгдэхүүн байна. Дэлхийн 50 орны
200-гаад пүүсээс 3000
гаруй нэр төрлийн эмийг импортолдог
байна.